ДҮТ ХХК нь ТЗЭ-дийн шуурхай ажиллагааны ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шуурхай ажиллагааны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит ажил мэргэжлийн уулзалт уралдаанаа  “НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА-НОГООН ЭРЧИМ ХҮЧ” уриатайгаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран 2019 оны 9 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Корпорейт Конвейншн центрт зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ТЗЭ 30 байгууллагын нийт 30 баг оролцож Цахилгаан, Дулааны онол, ААД, ТАД, НСД, ТДХД, Эрчим хүчний тухай, Хөдөлмөрийн тухай тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн асуултуудаар   мэдлэг оюунаа сорив. Тэмцээнийг ДҮТ ХХК-ийн ерөнхий диспетчер Б.Баатар, ДҮТ ХХК-ийн ТДА-ны дарга Х.Болд-Эрдэнэ, ЭХЯ-ны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн П.Даваадорж, ЭХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн М.Гансүх нар шүүн явууллаа.

 5 үеийн тэмцээний үр дүнгээр Сүмбэр НЦС, ЦДҮС Говийн бүс нь 72 оноогоор 3,4-р байр, Ухаахудаг ЦС, Сайншанд СЦС нь 75 оноогоор 1,2-р байрыг хувааж эзэлсэн тул тэмцээний ерөнхий шүүгч Б.Баатарын тавьсан нэмэлт асуултаар тэнцүү оноотой багуудыг хооронд нь өрсөлдүүлж аварга багуудыг тодрууллаа. ЦДҮС Говийн бүсийн баг 73 оноогоор III байр, Ухаахудаг ЦС-ын баг 75 оноогоор II байр, Сайншанд СЦС-ын баг 76 оноогоор I байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Тэмцээний ерөнхий дүн болон явцын зураглал