Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. 2019-2020 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их    ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2019 оны 9 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. 220/110/35/6 кВ-ын “Эрдэнэт” дэд станцын 35 кВ талын Блок-1, 2, 3 шугамын реле хамгаалалтын байгууламж /SEL-311L/ шинэчлэгдсэнтэй холбогдуулан реле хамгаалалтын тавилыг тооцоолон ЦДҮС ТӨХК-д хүргүүлсэн.
  6. Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслөөр хийгдэж буй ЦДАШ-уудын АПВ-гийн горим тавилын тооцоог хийж албан бичгээр хүргүүлсэн.
  7. Эрчим хүчний системд шинээр нэвтрүүлэх WAMS системийн талаар төрийн нууцад хамаарах эсэхэд чиглэл авах тухай албан бичгийг боловсруулж Тагнуулын Ерөнхий Газарт хүргүүлсэн.
  8. 110/3510 кВ-ын 16 МВА чадалтай “Баясгалант” болон 110/35/6 кВ-ын 10 МВА чадалтай “Зүүнхараа” дэд станцын реле хамгаалалтын тавилыг тооцоолж 2019/09/02-ны 02/1206 тоот албан бичгээр хүргүүлсэн.
  9. 110/35/10 кВ-ын “XIV хороолол” болон 110/35/10 кВ-ын “Зайсан” дэд станцын 10 кВ талын секц холбогчийн реле хамгаалалтын тавилын тооцоог тооцоолон ЦДҮС ТӨХК-д хүргүүлсэн.

Татах