Уламжлал болон зохион байгуулагдаж буй Эрчим хүчний салбарын Шуурхай Ажиллагааны Ажиллагсадын ээлжит XIII зөвлөгөөн “Эрдэнэт” хотноо болох гэж байна.

Тус зөвлөгөөнөөр Нэгдсэн сүлжээнд болон тусдаа ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шуурхай ажиллагааны ажиллагсадын 2016-2017 онд хийсэн ажил, 2017-2018 оны өвлийн их ачааллын дүнг хэлэлцэж, шуурхай ажиллагааг чанарын өндөр түвшинд гаргах, уялдаа холбоог сайжруулж, гарч буй хүндрэл, түүнийг даван туулах арга зам, цаашид авах арга хэмжээний тухай санал бодол солилцоно.