Тэмцээнд эрчим хүчний салбарын болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 9 байгууллагын дараахь баг тамирчид оролцсон байна. 1. ДҮТ ХХК-ийн “Алтан гадас” баг 2. ДЦС-2 ХК-ийн “Зүг-чиг” баг 3. ДЦС-4 ХК-ийн “Эрчим” баг 4. УБДС ХК-ийн “Дулаан” баг 5. ДДС ХК-ийн “Дархан” баг 6. ТБЦДС ХК-ийн “Эрч хүч” баг 7. МСS интернейшнл ХХК-ийн “Шинэ эрчим” баг 8. УБЦТС ХК-ийн “Чадал” баг 9. Багануурын ДС ХК-ийн “Илч” баг Тамирчид хөтөлбөрийн дагуу ДЦС-4 ХК-тай танилцаж, Төв аймгийн Манзуширын хийдийн музейг үзэж сонирхсон ба аялалын явцад уулын оргил булаацалдах, газрын зураг дээр байршил тогтоох, оюун сэтгэхүйн хурд сорих IQ, хөгжилтэй буухиа, байгальд зүг чигээр нуувч илрүүлэх, ахлагч нарын дундах “би чадна” гэсэн 6 төрлийн тэмцээнээр авхаалж самбаа, хурд хүчээ сорьж тэмцэлдэв. Тэмцээний ерөнхий шүүгчээр ДҮТ-ээс ДҮТ-ийн инженер Б.Бямбажав, шүүгчид болон эмч шүүгчээр Монголын Адал Явдалт Спорт Аялалын Холбооноос спортын мастерын зэрэг цолтой улсын шүүгчид ажиллалаа. Ингээд тэмцээн, уралдааны эцсийн дүн гарахад “Дулаан” баг нийт 69 оноогоор I байр, “Эрчим” баг 68 оноогоор II байр, “Зүг-чиг” баг 68 оноогоор III байр, “Эрч хүч” баг 62 оноогоор IY байр, “Дархан” баг 62 оноогоор Y байр, “Шинэ эрчим” баг 55 оноогоор YI байр, “Чадал” баг 53 оноогоор YII байр, “Алтан гадас” баг 47 оноогоор YIII байр, “Илч” баг 37.5 оноогоор IX байрыг тус тус эзэллээ. Мөн баг тамирчдын онцлог байдлыг үнэлсэн номинацын шагналуудын эзэд ч тодорсон болно. Тэмцээн уралдаанд оролцоогүй ч гэсэн тамирчдын аялалын маршрут болох 25 км замыг хамтдаа түүртэлгүй туулсан “ТБЦДС”-ний “Ахмадын золбоо” багийнхан, баг тамирчдаа дэмжин арын албыг хариуцан аялалын турш хамт байсан ДЦС-4-ийн удирдлага хамт олон, уралдаан тэмцээнд багаа хөгжөөн дэмжихээр Манзуширын хийд дээр очсон ДЦС-4, МCS, УБДС-ийн удирдлагууд тамирчдын урам зоригийг сэргээж байлаа. Явган аялалын тэмцээнд тамирчдаа оролцуулсан байгууллагын удирдлагуудад, тамирчдад байгууллагаа танилцуулж үзүүлсэн ДЦС-4-ийн АА-ны дарга Р.Ганбат болон холбогдох ИТА-д, шүүгчид болон МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж нарт тэмцээнийг зохион байгуулах комиссын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Тэмцээний дүнгийн ерөнхий хүснэгтээр үзүүллээ