Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлагын долоо хоног тутмын шуурхай зөвлөлгөөн 3-р сарын 23-ны өдөр ЭБЭХЯ-ны хурлын танхимд боллоо. Шуурхай зөвлөлгөөн Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, Б.Ариунсан нар оролцлоо.
Шуурхай зөвлөлгөөнд яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, агентлагуудын дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Зөвлөлгөөн дээр эрдэс баялаг, эрчим хүчний салбарын бодлогын чанартай хийгдэж байгаа асуудлууд, цаг үеийн шийдвэрлэх шаардлагатай яамны дотоод ажлын талаар хэлэлцэж, газар, хэлтэс, агентлагуудын дарга нарт яамны удирдлагаас хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Мөн Монгол-Хятадын Засгиин Газрийн хоорондын хуралдаан бэлтгэх, тендерийн үнэлгээний хороодуудыг хуралдуулах, яамны урсгал зардал төсвийн тодотголоор хангах, хасагдсантай холбогдуулан урсгал зардлын зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг холбогдох газар агентлагуудын удирдлагад үүрэг болголоо.