1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯнд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2018 оны 3 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. 110/35/10 кВ-ын Сэлбэ дэд станцын реле хамгаалалтын тавилын зохицуулалт хийж ЦДҮС ХК-д албан бичгээр хүргүүлсэн. Мөн 35, 10 кВ-ын шин дээрхи богино залгааны эсэргүүцлийн утга болон 35 кВ-ын шинээс холбогдсон Яргайт-А, Б түүнээс цааш гарсан Хандгайт-А, Б шугамын реле хамгаалалтын тавилыг хянан, холбогдох тавилын зохицуулалтыг хийж УБЦТС ХК-д хүргүүлсэн.
  6. Зүүн өмнөд бүс ба өмнөд бүсийн системийн тогтвортой ажиллагааг хангах зорилгоор 110 кВ-ын транзит шугамуудын АПВ-ийн тавилийг дахин тооцож ЦДҮС ТӨХК-д албан бичгээр хүргүүлсэн.
  7. 110/35/6 кВ-ын Мөрөн дэд станцад 110 кВ-ын Булган ЦДАШ-д синхрон хяналттай болон шин хүчдэлгүйг хянах АПВ-ийн тавилыг тооцож ЦДҮС ХК-д албан бичгээр хүргүүлсэн.
  8. ДДЦС ХК-ийн ТГ-5 -ын реле хамгаалалтын тавилыг SEL-700G, SEL-300G микропроцессорын релен дээр тооцоолж ЭХЯ-ны БТГ-ын төслийн нэгж, болон “ДДЦС” ТӨХК-нд албан бичгээр хүргүүлсэн.
  9. 110/35/6 кВ-ын Баясгалант дэд станцын 35 кВ талд холбогдсон “Хос хас” шугам болон дэд станцын реле хамгаалалтын тавилын тооцоог хянаж, баталгаажуулан хүргүүлсэн.
  10. Оюутолгой уурхайн зарим хэрэглээг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс хангах ажлын хүрээнд 35 кВ-ын хүчдлийн түвшинд ашиглаж байгаа 220 кВ-ын овортой ТавантолгойОюутолгой ЦДАШ-ыг 110 кВ-ын хүчдлийн түвшинд шилжүүлэн залгах горимын тооцоог хийж дүгнэлтийг ЭХЯ-нд хүргүүлсэн.
  11. ДЦС-3 ХК-ийн генераторын шинэчлэгдсэн өдөөлтийн системүүдийг байнгын ажиллагаанд оруулах талаар албан бичиг төлөвлөж хүргүүлсэн.
  12. 110/35/6 кВ-ын Бор-Өндөр дэд станцаас холбогдсон 35 кВ-ын Баргилт агаарын шугамд ачаалал нэмэгдэж байгаатай уялдуулсан реле хамгаалалтын тавилын тооцоог хянаж, хариу хүргүүлсэн.
  13. ЭХЯ-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу МУ-ын ЭХС-ийн дүнгээр 110 кВ ба 220 кВ-ын ЦДАШуудын 2018 оны тасралтын тоо мэдээг ангилан гаргаж хүргүүлсэн.
  14. “Ухаалаг эрчим хүч 2019” жилийн хүрээнд хэрэгжих “WAMS” системд, ДЦС-2 ХК-ийн хэвийн болон аваарийн үеийн араметрүүдийн үзүүлэлтийг бичигч “ПАРМА” төхөөрөмжийг холбох талаар техник зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн.
  15. 2019 оны зуны бага ачааллын үеийн горим төлөвлөлтийн ажлын хүрээнд АУЭХС, ББЭХС, ДБЭХС, ӨБЭХС, ТБНС-ний АЧР-1, 2-ын хөтөлбөр, Системүүдийн тусгаарлах автоматик, Эх үүсвэрүүдийн тусгаарлах автоматик, АПАХ-ын ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулж, байгууллагын техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан

Татах