1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯнд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2018 оны 2 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. 110/35/10 кВ-ын Тосонцэнгэл дэд станцаас холбогдсон Тариалан 35 кВ-ын шугамын реле хамгаалтын тавилын тооцоог шалгаж зохицуулалт хийж дуусган ЭБЦТС ХК-д албан бичгээр хүргүүлсэн.
  6. “ИХБ-4” –ын 22022/110 кВ-ын АТ-1, АТ-2-ын зэрэгцээ залгах бэлтгэл ажлын хүрээнд ДЦС-4 ТӨХК, ЦДҮС ТӨХК-иудтай хамтран газар дээр нь ажиллаж схем сонголтыг эцсийн байдлаар шийдвэрлэн, ЭХЯ-нд хүргүүлсэн.
  7. Компанийн Техникийн зөвлөлийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу “Эрчим хүчний салбарын реле хамгаалалт, системийн автоматикийн бодлогын баримт бичиг”-ын төсөлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг тусган, сайжруулалт хийж, ЭХЯ-нд албан тоотоор хүргүүлсэн.
  8. “Ухаалаг эрчим хүч” болон “WAMS системийг нэвтрүүлэх” талаар 2 удаагийн уулзалт семинарыг салбарын хэмжээнд зохион байгуулсан ба «Green is Great» болон ШУТИС-ийн ЭХИС дээр зохион байгуулагдсан сургалт семинар “WAMS системийг нэвтрүүлэх” сэдвээр илтгэл тавьсан.

Татах