Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:
1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
4. ТБНС-ний 2018 оны 9 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
5. СЭХ-ний эх үүсгүүрүүдэд суурилагдах батарей хуримтлуурын төхөөрөмжийн оновчтой багтаамжийг тодорхойлох судалгааны ажлын хэсгийг зохион байгуулж ажиллан, ажлын тайланг боловсруулж компанийн техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн ЭХЯ-нд албан бичгээр хүргүүлсэн.
6. 220/110/35 кВ-ын Чойр дэд станцын шинэчлэлтийн схемтэй уялдуулан 110, 220 кВ-ын СХТ, ШХТ-уудын реле хамгаалалтын тавилын тооцоо, 220 кВ-ын 207-р шугам 2 хоёр талын тэжээлтэй болсонтой холбогдуулан шугамын үндсэн хамгаалалт болон АПВ-гийн тавилын тооцоо, Чойр дэд станц талын бэлтгэл хамгаалалтын тавилын тооцоог тус тус гүйцэтгэн ЦДҮС ХК-д хүргүүлж ажилд эдгээр хамгаалалтыг шинээр ажилд оруулсан.7. 110/10 кВ-ын Улаанхуаран, 110/35/10 кВ-ын Шинэ Яармаг дэд станцуудын 10 кВ талаас гарсан түгээх сүлжээний шугамуудын реле хамгаалалтын тавилын тооцоог шалгаж, зохицуулалт хийсэн талаар албан тоотуудыг тухай бүр УБЦТС ХК-д хүргүүлсэн.
8. 110/35/10 кВ Сайншанд дэд станцын 110 кВ-ын систем шинээс гарч байгаа шугамуудын фиксацийг өөрчилсөн схемээр тус дэд станцын СХТ-110 кВ-ын РХБ-ийн тавилыг тооцоолж ЦДҮС ХК-д хүргүүлэв.
Татах