“Нэг худалдан авагч”-тай загварын арилжаа, зохицуулалтын үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 9-р сарын 20-ны өдөр түгээх ТЗЭ-чид болон ҮТЗЭ-дийн дунд хамтарсан уулзалтыг ДҮТ ХХК-иас зохион байгууллаа. Тус уулзалтанд үйлдвэрлэх болон түгээх ТЗЭ-дийн удирдлагууд, тооцооны инженерүүд, борлуулалтын менежерүүд, эдийн засагчид болон ДҮТ ХХК-ний дэд захирал С.Бүрэнтогтох Арилжааны зохицуулалтын албаны мэргэжилтэн инженерүүд, МТХА-ны ТНС-ийн инженер нар оролцож санал бодлоо солилцлоо. Батлагдсан төлөвлөгөөний дагуу Арилжааны зохицуулалтын албанаас эхний 8 сарын өссөн дүнгээр НХА-ийн санхүүгийн тайлан, өглөг авлага, хуваарилалт болон ЦЭХ ХХА гэрээний биелэлтийн талаар танилцуулга, МТХА-аас ДҮТ ХХК–ийн ТНС-ийг компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах  тухай танилцуулга, Ординат ХХК-иас Шинээр нэвтрүүлж буй Тэг үлдэгдэлтэй орлогын данс хуваарилалтын програм хангамжийн талаар тус тус танилцуулсан ба тус хуралд оролцсон 4 том түгээх компани хуримтлагдсан өглөг авлагыг хэрхэн бууруулж ажиллах талаар график гарган танилцуулсан. Хурлаас түгээх ТЗЭ-чид өмнөх оны хуримтлагдсан өглөгөө хэрхэн бууруулах талаар гаргасан графикыг удирдлагуудаараа баталгаажуулан ДҮТ ХХК-д ирүүлэх шийдвэр гаргаж 2018 оны орлого төвлөрүүлэлтэнд анхаарч хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.