1. 2018 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага
    ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн
    зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт
    тавьж ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн
    мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯнд
    тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2018 оны 6 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн
    тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д
    хүргүүлж ажиллалаа.
  6. 110/10 кВ-ын Улаанхуаран дэд станцын РХБ-ийн тавил , АШ-137-ийн тулгуур №5-аас
    Сэлбэ салбарлалтын тулгуур №10-ын хооронд түр холболт хийж, 110/35/10 кВ-ын “Сэлбэ”
    дэд станцыг тэжээх үеийн реле хамгаалалтын тавил, 110/35/10 кВ Шинэ Яармаг дэд
    станцын реле хамгаалалтын тавил зэргийн шалгаж тооцоолон албан бичгээр тус тус
    хүргүүлсэн.
  7. Улаанхуаран дэд станцаас гарсан 10 кВ-ын шугамын тавилын зохицуулалттай холбоотой
    албан тоотыг УБЦТС ХК-д хүргүүлсэн.
  8. 220/110/35 кВ-ын Чойр дэд станц дээр засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байсан
    тоноглолуудад гарсан тасралтуудыг нарийвчлан судалж шинэчлэлтийн үед реле
    хамгаалалтын найдвартай ажиллагаа хангагдахгүй байгаа алдаа дутагдлыг засч
    залруулах тухай албан тоотыг ЦДҮС ХК болон ЭХХТ-д хүргүүлсэн.
  9. АУЭХС ХК-ийн шөнийн бага ачааллын цагуудад гарсан тасралтын үед автоматикийн
    байгууламжийн ажиллагаанд үүсч байгаа асуудлыг 110/35/10 кВ-ын Улиастай дэд станц
    дээр 110 кВ-ын Тэлмэн шугамд тавигдсан давтамжаар тусгаарлах автоматикийн тавилыг
    өөрчлөх замаар шийдвэрлэхээр албан тоот хүргүүлэн гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан.
  10. Улс хоорондын 257 (258)-р ЦДАШ тасарсан талаар судалж Бурядын ЭХС-ийн 19-1369
    албан тоотод хариу мэдээлэл хүргүүлсэн

Татах