2018 оны зуны бага ачааллын үеийн  нэгдсэн сүлжээний хэмжээнд хийх аваари эсэргүүцэх дасгалыг “ИХБ-4-д 220 кВ-ийн IV СШ-д гэмтэл гарч ДЗШ ажиллан, аваари гүнзгийрэх үед авах арга хэмжээ” сэдвээр 2018 оны 05-р сарын 25-ны өдөр ДҮТ–ээс амжилттай зохион байгуулж явууллаа.

Энэ удаагийн дасгалд ТБНС-нд үйл ажиллагаа явуулдаг ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, ДДЦС, ЭДЦС, ЭҮДЦС, УХГЦС, Салхит СЦС, Цэций СЦС, Дархан НЦС, Моннаран НЦС, АУЭХС, УБДС, Дархан ДС, ЦДҮС ХК-ний ШЗХ болон ТБС, ХБС, ЗӨБС, ГБС, УБ салбар, ИХБ-3, ИХБ-4, УБ-220, Туул 110, Дорнот-2 дэд станц, УБЦТС, ДСЦТС, ЭБЦТС, БЗӨБЦТС зэрэг ТЗЭ-дийн шуурхай ажилагааны нийт 300 гаруй хүн оролцов.

ДҮТ-өөс АЭД-ын явцад хяналт тавих хянагч нарыг холбогдох газруудад ажиллуулсан бөгөөд, ЭХЯ-ны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн Бекболат ДҮТ ХХК-ийн удирдлагын төвд ажиллаж дасгалын үйл явцад хөндлөнгийн хяналт хийж ажиглагчаар оролцсон болно.

Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад дасгалд оролцсон талуудтай хамтран дасгалд оролцсон талаарх дүнгийн хурлуудыг тус тус зохион байгуулж, дасгалын явцад гарсан алдаа дутагдал цаашид анхаарч ажиллах асуудлаар санал солилцож уг дасгалын мөрөөр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.