Дулааны гуравдугаар цахилгаан станц Төрийн өмчит компанийн түүхт 50 жилийн ойд зориулсан эрчим хүчний салбарын “САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” 2018 оны 5-р сарын 24-26-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

“ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн үг хэлснээр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн.

Эрчим хүчний салбарын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг төлөөлсөн 16 байгууллагаас эрэгтэй 16, эмэгтэй 10 багийн нийт 312 баг тамирчид оролцож хурд хүч, авъяас чадвараа сорин уралдлаа. Тэмцээнийг Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Олон улсын шүүгч Б.Ганзоригоор ахлуулсан 17 шүүгч шүүж дүнг гаргасан.

Эрэгтэй төрөлд:

1-р байр Алтан медаль, цомын эзнээр “ДЦС-3” ТӨХК

2-р байр Мөнгөн медаль “ЦДҮС” ТӨХК

3-р байр Хүрэл медаль “ДЦС-4” ТӨХК

Эмэгтэй төрөлд:

1-р байр Алтан медаль, цомын эзнээр “ЦДҮС” ТӨХК

2-р байр Мөнгөн медаль “ДЦС-4” ТӨХК

3-р байр Хүрэл медаль “УБЦТС” ТӨХК-ийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ШИЛДЭГ ХОЛБОГЧ”-оор “ДЦС-3” ТӨХК-ийн тамирчин Э.Шинэбаяр, “ЦДҮС” ТӨХК-ийн тамирчин С.Ариунжаргал

ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”аар “ДЦС-4” ТӨХК-ийн тамирчин А.Энхтүвшин, Ц.Сүнжидмаа

ШИЛДЭГ ДОВТЛОГЧ”-оор “ЦДҮС” ТӨХК-ийн тамирчин Б.Нэмэхбаяр, “УБЦТС” ТӨХК-ийн тамирчин М.Золзаяа нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, спортын

өндөр амжилтыг хүсэн ерөөе!