Тус станцын үйл ажиллагааг сайжруулах Нийслэлийн “ДЦС-4” ХК-ийн менежментийн баг 6 сарын хугацаанд техникийн зарим доголдсон асуудлыг  шийдвэрлэж өвлийн их ачааллыг давахад зохих нөлөө үзүүлснийг тэмдэглэжээ. Засгийн газрын 171 тоот тог тоолын дагуу 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зарим их засвар үйлчилгээгээ хийсний үр дүн гарсан юм байна.
ДЦС-ыг анх байгуулагдахад нэг кг нүүрсэнд улсаас 37 төгрөгийн татаас  олгож байхаар тооцоолсон боловч зах зээлийн үнийн өсөлтийн өнөө үед тэр нь хаанаа ч хүрэхгүй болсон, тоног төхөөрөмийн элэгдэл хуучрал шууд нөлөөлж, сэлбэг материалын үнэ өссөн  зэргээс нэгж цахилгааны үнэ 320 төгрөгт хүрэх болжээ. Гэтэл 1 кВт цахилгааныг айл өрхөд 60 төгрөг, аж ахуйн нэгж албан байгууллагад 90 төгрөгөөр худалддаг юм байна. Өмнөх жилүүдэд улсын төсвөөс 560-750 сая төгрөг өгсөн боловч алдагдлыг бүрэн нөхөж чаддаггүй, цаана нь 3,5 тэрбум төгрөг сох дутдаг  аж.
Өнгөрсөн онд эрчим хүчний үнэ нэмэхэд тус станцыг хамруулаагүй нь бас нэрмээс болжээ.
Тус станцаас Ханхонгор, Баяндалай, Номгон, Булган, Хүрмэн гэсэн 5 сумыг цахилгаанаар, аймгийн төвийг цахилгаан дулаанаар бүрэн хангадаг боловч цахилгааны шугамын алдагдал 27 хувьд хүрч сар тутам 20,0 сая, дулааны шугам мөн төдий хэмжээний алдагдал гаргаж дүнгээрээ  40,0 сая төгрөгийг алдддаг юм байна. 
Иймэрхүү байдал удаан үргэлжлэх юм бол 234 ажиллагсадынхаа цалинг цаашдаа тавьж чадахгүйд хүррч болзошгүй гэнэ. Гэхдээ тус станцын хамт олон өөрсдөөс шалтгаалах бүхнийн хийж байгаа цаашид ч хийх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Цахилгаан, дулааны үнээ тодорхой хэмжээгээр нэмэх нь санхүүгийн хүнд байдлаас гарах нэг арга гэж үзэж энэ талаарх саналаа ЭХЗГ-т хүргүүлсэн ажээ.