АНУ-ын Фоениксын үзэсгэлэнд тавигдсан “Ниссан лиф” энэ хавар олны сонирхлыг нилээн татах бололтой байна. Энэхүү цахилгаан автомашины хурд нь 90 мил/ цаг хүрэх бөгөөд 5 хүний багтаамжтай, нэг удаагийн цэнэглэлтээр 100 мил явах боломжтой юм.
АНУ-ын Фоениксын үзэсгэлэнд тавигдсан “Ниссан лиф” энэ хавар олны сонирхлыг нилээн татах бололтой байна. Энэхүү цахилгаан автомашины хурд нь 90 мил/ цаг хүрэх бөгөөд 5 хүний багтаамжтай, нэг удаагийн цэнэглэлтээр 100 мил явах боломжтой юм.
/Өдрийн сонины 2010.01.09-ний өдрийн 006 дугаараас.../
Цахилгааны үнийг нэмэгдүүлэхээр болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар өчигдөр хуралдав. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн холбооноос тавьсан хүсэлтийн дагуу тус зохицуулагчдын зөвлөлөөс үнэ нэмэх шийдвэрээ эргэн харж, айл өрхүүдийн хэрэглээний цахилгааны үнэ нэмэх шийдвэрээ энэ оны зургадугаар сарын 1 хүртэл хойшлууллаа.
Хурлын үеэр ЭХЗГ-ын үнэ тарифын албаны дарга С.Ганчимэг : Цахилгаан, дулаан үйлдвэрлэгч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдалтай ажилласаар аргаа барж, үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Зургадугаар сар хүртэл хуучин тарифаа мөрдөж ажиллавал гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Дотоод зардал, шагнал урамшууллаа хасан бүсээ чангалж байж зургадугаар сар хүртэл цахилгааны үнийг нэмэхээ хойшлуулахаар боллоо гэв.
Монгол Хятадын хөрөнгө оруулалт бүхий Юуанда групп болон Шинэ Азиа Майнинг групп Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний ордыг түшиглэн 60 МВт, түүнээс дээш чадал бүхий Дулааны цахилгаан станц барих санаачлага гаргасныг Монгол улсын Их хурал, Засгийн газар дэмжин Эрдэс баялаг, эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнууд 2009 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Дулааны цахилгаан станц барих” гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ нь байгаль орчинд халгүй, дэвшилтэт технологи бүхий орчин үеийн дулааны цахилгаан станц бөгөөд 110 сая ам. доллар зарцуулж, 2011 оны намар ашиглалтад оруулах юм. Уг цахилгаан станцыг барьснаар тус бүс нутаг эрчим хүчээр найдвартай хангагдан, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, олон зуун ажлын байр нэмэгдэж, дэд бүтэц хөгжих боломжтой болж байна. Энэ бүхэн Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон эрчим хүчний нэгдсэн системийн хөтөлбөр, Мянганы хөгжлийн цогц бодлого, мөн төр ба хувийн хэвшлийн түншлэлд нийцэж байгаа юм.
“Компанийн 2009 оны шилдэг ажилтан”-аар хяналт мэдээллийн системийн сүлжээний инженер Б. Алтандуулга шалгарч, “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар, “Тэргүүний ажилтан”-аар диспетчер инженер Б.Бат-Амгалан, Реле хамгаалалтын инженер З. Шагдар, холбооны инженер Д.Нацагдорж, ахлах нягтлан бодогч Б. Баярцэнгэл, жолооч Ц.Нямдаваа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
/Өдрийн сонины 2009.12.22-ны 306 дугаараас.../
2009 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр, Хас банк нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Барилгын эрчим хүч хэмнэлт”- ийн төсөлтэй хамтран агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулахад зориулсан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөс 2009-2012 оны хооронд Монгол улсад хэрэгжүүлэх “Эрчим хүч, байгаль орчны тогтвортой байдал” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийн тогтвортой нөхцөл, техник технологи болон хөтөлбөрийн бодлогыг сайжруулах зорилгоор “Барилгын эрчим хүч хэмнэлтийн төсөл” –ийг 2009 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжсэнээр төслийг хэрэгжүүлэгч хоёр байгууллага болон эрчим хүчний хэмнэлттэй жижиг орон сууцны барилгын материал үйлдвэрлэгчдийн хүчин чармайлтыг хотын тулгамдсан асуудалд нэгтгэн хандуулах боломжтой болох юм.
Энэхүү төслийн хүрээнд Монгол улс дахь төрөл бүрийн жижиг байшин барилгын халаалтаас ялгарч буй хүлэмжийн хийн жилийн өсөлтийн хэмжээг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, барилгын дулаалгын материалын чанарыг дээшлүүлэх, тэдгээрийг зөв хэрэглэх, үйлдвэрлэх аргачлалыг бий болгох, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг барихад зориулагдсан санхүүгийн аргачлалыг бий болгох зэрэг ажлууд хийгдэх юм.
/Копенгаген хотноо болж буй цаг агаарын өөрчлөлтийн дэлхийн хуралдаан дээр АНУ-ын худалдааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Гари Локийн хэлсэн үг/
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Бид энд долоо хоногийн турш нэг л асуудлаар ярилцаж байна. Энэ бол дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн асуудал. Үүнийг олон улсын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай бөгөөд та бид бүгд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
Эрчим хүчний салбарт гадаадын зах зээл, тусламжийн ихэнхийг авч ашигласан нь үнэн үү
/Өнөөдөр сонины 2009.12.14-ний 287 дугаараас.../
Монгол улс төр нийгмийн цоо шинэ харилцааг сонгон авч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих алхмыг хийж эхэлсэн тэр он жилүүдээс эхлэн ядарсан эдийн засгаа шинэчлэн өөрчилж, өөд татахын тулд гадаадын улс орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад хандаж хандив зээл тусламжуудыг авч эхэлсэн билээ.
Манай улс 1991 оноос хойш, өнөөдрийг хүрэх хугацаанд 2,1 тэрбум ам. долларын зээл авсны 22 хувь буюу 464 сая ам. долларын зээлийг түлш, эрчим хүчний салбар авч ашигласан албан ёсны тоо байдаг бөгөөд үүнээс 119 саяыг нүүрсний уурхайнууд авч, үлдсэн 345 сая нь эрчим хүчний байгууллагуудад оногдож, нийт зээлийн 16,4 хувь болж байна. Үүнээс гадна 1991-2007 онд түлш, эрчим хүчний салбарт 118 сая ам. долларын буцалтгүй тусламж авч, төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Гадаадын зээлүүдийг эрчим хүчний салбар бараг ганцаараа авч залгиад байгаа мэтээр ярьдаг зарим албаны хүмүүсийн мэдэгдэл дэндүү хариуцлагагүй, бусдын толгойг эргүүлсэн агуулгатай байдгийг цаашид анхаарууштай юм
/Өнөөдөр сонины 2009.11.23-ны №270 дугаарт ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүүгийн ярилцлагаас.../
- Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг нүүрсний хагас коксжуулах үйлдвэр болгох яриа гараад чимээгүй боллоо. Энэ ажил ямархуу шатандаа явна вэ?
- 2007 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө нь шийдэгдсэн ч хямралтай холбоотойгоор өнгөрсөн оны төсвийн тодотголоор хойшлогдсон юм. Өнөөг хүртэл энэ станцын засвар, шинэчлэлд нэг ч төгрөг зарцуулаагүй байгаа.
Хуудас 6 -с 10