ЦАХИЛГААН СТАНЦУУД 650 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖЭЭ.

Төвийн эрчим хүчний ситемийн 5 дулааны цахилгаан станцын дүнгээр өнгөрсөн 2009 онд нийт үйлдвэрлэсэн цахилгааныхаа 15.87 хувийг станцуудын өөрийн буюу дотоод хэрэгцээндээ зарцуулсан байгаа нь 2008 онд 16.11 хувийг зарцуулж байсантай харьцуулахад дотооддоо хэрэглэсэн цахилгаанаа бууруулж хэмнэсэн байна. Ингэснээр 9.6 сая кВтцаг цахилгаан эрчим хүчийг буюу үүнийг хэрэглэгчдэд худалдах үнээр тооцвол 650 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.

Дулааны 4-р цахилгаан станц (захирал Б.Цэвээн) болон Дулааны 3-р цахилгаан станц (захирал Н.Мягмарсүрэн)  2009 онд дотоод хэрэгцээнийхээ цахилгааныг бууруулж хэмнэхэд дорвитой амжилт гаргаж бусдыгаа тэргүүллээ. Мөн орон нутгийн станцуудаас Дорнодын дулааны цахилгаан станц (захирал Б.Насантогтох) дотоод хэрэгцээгээ бууруулж чаджээ.

Эрчим хүчний зохицуулах газар нь 2002 оноос эхлэн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулж хэмнэлт гаргах талаар жил бүр зорилт дэвшүүлж ажилласан ба энэхүү зорилтыг биелүүлэхэд дулааны цахилгаан станцуудын зүгээс зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр станцуудын дотоод хэрэгцээнд зарцуулж буй цахилгааны хэмжээ 2002 оноос жил дараалан буурч хэмнэлт гарч байгаа ба өнөөгийн байдлаар нийтдээ 28 орчим хувиар буурсан дүнтэй байна.

Сэтгэгдэл нэмэх

Joomlart