“Ниссан лиф” цахилгаан автомашин

 

   АНУ-ын Фоениксын үзэсгэлэнд тавигдсан  “Ниссан лиф” энэ хавар олны сонирхлыг нилээн татах бололтой байна. Энэхүү цахилгаан автомашины хурд  нь 90 мил/ цаг  хүрэх бөгөөд 5 хүний багтаамжтай, нэг удаагийн цэнэглэлтээр 100 мил явах  боломжтой юм. 

 Цэнэглэх  төхөөрөмж нь олон төрлийн гаргалгаатай. Шилжүүлэгч залгуур ашиглан ердийн 110 вольтын хүчдэлд холбох бөгөөд 220В хүчдэлд илүү хурдан цэнэглэх   боломжтой, зориулалтын цэнэглэх төвд бол  ердөө 1 цаг хүрэхгүй хугацаанд цэнэглэнэ.

Цэнэглэх төвүүд  нь Фоеникст хийгдэж байгаа бөгөөд  Фоениксоос  Таксон хүртэлх замын дагуу байрлуулах юм.

                                                                                      Жолоодох самбар

Машины дотор тал нь маш тохилог, дахин боловсруулсан хуванцар  жолоодлогын самбартай бөгөөд самбар  нь сүүлийн үеийн технологи бүхий хурууны мэдрэмжтэй хэрэгслүүдээр тоноглогдсон. Өөр нэг шинэлэг дэвшилтэт зүйл нь гар утсанд холбогдон ажиллах систем юм. Жишээ нь: Машин цэнэглэгдэж дууссан үед таны гар утсанд мессеж ирнэ. Мөн машин гараажид байхад цэнэг нь багассан, цэнэглэгдээгүй үед  “цэнэглэх шаардлагатай” гэсэн сануулгыг танд өгдөг байна.

Машины арын хэсэгт нарны жижигхэн зайн хавтан суурилуулсан байдаг. Энэ нь машины үндсэн тэжээлийг хангахуйц бус, зөвхөн туслах цахилгаан төхөөрөмжүүдийг /гэрэл, радио г.м/ цэнэглэх үүрэгтэй.

 

 

 

 

 

Joomlart